Wednesday, February 6, 2013

Манзушир зүрхэн тарни




/Өчигдөр Отгоо эгчээр хальт дайрч юм хэлж өгөнгөө багшаас ном хэрхэн яаж хурдан ойлгодог болох вэ гэж асуусан чинь Манзушир бурханы зүрхэн тарни "Ум ара база нади"-г сайн тоолж,сунаж мөргөж бай гэв.Анх багш дээр ирэхдээ Бурхан шүтэж,маань тоолно гэж огт бодож байгаагүй зөвхөн сэтгэлийг таних гэж ирсэн хэдий ч энэ бүхэн оюун ухаан хийгээд,сэтгэлийг илүү хурдан бас хялбараар таних тэр арга замыг нээж чадах л юм бол уншья,шүтэе гэж боддог болчихоод байгаа :) /
 
Санскритаар Манзушир бурханыг зөөлөн эгшигт гэж орчуулж болох бөгөөд санскрит бүтэн нэр нь Манзушри кумара бухута.

Буддизмийн анхдагч эх сурвалж – Пали судруудад, Манзуширийн нэрийг огт дурьдаагүй байдаг боловч Их хөлгөний уламжлалд, гэгээрсэн мэргэн ухааны биелэл болох Ядам бурханд тооцогддог юм.

Манзуширийн тухай Пражная прамита сутрад анхлан дурьдсан байх бөгөөд Мэргэн билэг ухаан буюу пражнягийн биелэл хэмээн тэр үеэс үзэх болжээ.


Буддизмын тантрын уламжлалд Манзушри мула калпа, Манхзушринамасажгити судруудад олонтаа дурьдагдсан байдаг.

Манзушир ба Самантабадра хоёр бодисатва нь Бурхан багшийн хамтаар Гурван эрдэнийг төлөөлөх ёс бий бөгөөд, Төвдийн буддын уламжлалд Жанрайсаг ба Очирваань бурхадын хамт Манзушир нь мөн гурван эрдэнийг бэлгэддэг.

Цагаан Лянхуа сударт Манзушрийн орныг Вимала хэмээсэн бөгөөд Аватамсака сударт түүнийг дорно зүгт оршино гэжээ.Манзушрийн гэргийг Очир хөлгөний судруудад Сарвасти эх бурхан хэмээжээ.

Лянхуа сударт Манзушри бурхан лусын хааны охиныг гэгээрэлд хөтөлсөн хэмээн өгүүлсэн байх бөгөөд Вимала Крити сударт лусын охинд хоосон чанарыг онох сургаалиа соёрхож буйг өгүүлжээ.

Гэлүгба урсгалыг үндэслэгч Богд Зонхов, Манзушри бурханаас түүнд шууд авшигласан сургаалийг дэлгэрүүлсэн хэмээдэг.

Манзушри нь Бодисадвагийн 10 газрыг төгс туулж гарсан Дхармакайяа Бодисадва бөгөөд Бурхан багшийн адил төгс гэгээрсэн бодьсадва мөн.Манзушри бурханы тарнийг тоолох нь ухамсарыг тэлж, билгэ билгүүнийг хурцалж,мэтгэлцэх урлаг,ой тогтоолт,тайлбарлах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээжээ.

 

Манзушри бурханыг баруун мутартаа Пражнаяа Прамита судар залсан хөх лянхуа барьж буйгаар дүрсэлдэг. Илд нь буруу үзэл, мунхгийн харанхуйг тас цавчигч мэргэн билгүүнийг нь,Лянхуа сууринд залсан Пражняпрамита судар нь Төгс гэгээрэлд хүрснийг илэрхийлдэг байна.Очир хөлгөний уламжлалд Жигжид бурхан нь Манзушри бурханы догшин дүр билээ.Төвдийн нутаг дах Утай уулыг Манзуширийн орон гэдэг.

2 comments:

Anonymous said...

УМ РА БАЗА НА ДИ /\ /\ /\ OM AH RA PA TSA NA DHI /\ /\ /\ ОМ АРА ПА ЧА НА ДЕ /\ /\ /\

Unknown said...

Ум ара база нади , ум яани лияа суухай