Thursday, February 14, 2013

Маанийн 6 үсгийн утга

Ум ма Ни Бад Мэ Хум хэмээх энэхүү 6 үсэг нь бүх бурхадын нинжин сэтгэлийн илэрхийлэл хутагт Жанрайсиг бурханы тарни юм.Номын шим болсон эдгээр 6 үсэг нь 84 мянган номын цогцсын охь шимийг хураасан, язгуурын 5 бурхад, нууц тарнийн дандар бүхний охь шим, эрдэм бүхний үүсэл, шид бүтээлийн үндэс суурь юм.

УМ-нь тарнийн толгой
МАНИ-нь чандмань эрдэнэ
БАДМЭ-нь лянхуа цэцэг
ХУМ-нь очирт тааллын үр ба намайг авралдаа багтаагтүн гэсэн айлтгал үг юм.


“Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч та намайг аврагтүн” гэж байгаа юм.Жанрайсиг бурхан нь баруун мутартаа чандмань эрдэнэ, зүүн мутартаа лянхуа цэцэг барьсан байдаг учир  чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч гэж бас нэрлэдэг.


“Аяа, чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч Жанрайсиг бурхан та би болоод бусад бүх амьтадын сэтгэлд энэрэл нигүүслийн сэтгэл болон эрдэнэт бодь сэтгэлийг төрүүлж адислан соёрх” хэмээн айлтгаж байгаа юм.
  Маанийг уншсаны ач тус
 6 үсгэт энэхүү тарнийг ном ёсоор нь уншвал хэмжишгүй ач тустай, буянтай гэж МААНИ ГАНБУМ тэргүүтэн судруудад айлдсан байдаг. Номыг дэмжигч Төвдийн Соронзон-Гамбу хаан “6 үсгэт энэхүү тарнийг тоолон уншвал 6 Брамидын номыг төгсгөж болно” хэмээн


1.УМ-аар Өглөгийн брамидын номлол
2.МА-аар Шагшаабадын ёс суртахууны брамид


3.НИ-ээр тэсвэр тэвчээрийн брамид


4.БАД-аар Хичээл зүтгэлийн брамид


5.МЭ-ээр Даяаны брамид


6.ХУМ-аар билгийн чанадад хүрэх номуудыг төгсгөж болно” хэмээн цааш нь:
  6 шид бүтээлийг олно.
 1.УМ-аар Дээдийн шид бүтээлийг

2.МА-аар Нийтийн шид бүтээлийг


3.НИ-ээр Өвчин, ад донг арилгах шид бүтээлийг


4.БАД-аар Нас, буян хишгийг арвижуулах шид бүтээлийг


5.МЭ-ээр Эд хөрөнгө, эд зүйлийг эрхэндээ хураах шид бүтээлийг


6.ХУМ-аар Саад тотгор, хорлолуудыг тасдах шид бүтээлүүдийг олох болно.
  Зовлонгийн үндэс 6 нисваанисыг арилгаж болно.


1.УМ-аар Мунхагыг


2.МА-аар Уурыг


3.НИ-ээр Харамыг


4.БАД-аар Шунал тачаалыг


5.МЭ-ээр Атаархлыг


6.ХУМ-аар Омог онгироон түүтгэрийг арилгаж болно.


Жанрайсиг бурханы 6 эрдмийг олно.


1.УМ-аар Жанрайсиг бурханы лагшинг


2.МА-аар Жанрайсиг бурханы зарлигыг


3.НИ-ээр Жанрайсиг бурханы тааллыг


4.БАД-аар Жанрайсиг бурханы эрдмийг


5.МЭ-ээр Жанрайсиг бурханы үйлсийг


6.ХУМ-аар жанрайсиг бурханы зохиолуудыг олох болно.


Бурханы хутагт хүрэх 6 мөрийн эрдмүүдийг олно.


1.УМ-аар Чуулганы мөрийн эрдмийг


2.МА-аар Найруулгын мөрийн эрдмийг


3.НИ-ээр Харахуйн мөрийн эрдмийг


4.БАД-аар Бясалгахуйн мөрийн эрдмийг


5.МЭ-ээр Үл суралцахуйн мөрийн эрдмийг


6.ХУМ-аар Бүхнийг мэдэгч бурханы хутгын эрдмийг олох болно.


Мөн “Энэхүү Маанийн 6 үсгэт тарнийг эрхиндээ тоолон уншсанаар үхэх мөчид Жанрайсиг Бурханы орон Диваажинд Бүхнээс үлэмжит гэрэлт Балзэг хааны нөхөр болон цэцэгнээс хувилан төрж эргэж буцашгүй бурханы төвшинд хүрсэн бурханы газрыг олох болно” хэмээсэн байдаг.

Тарнийг тоолон уншихдаа Жанрайсиг бурханыг бодон бясалгаж, өөрийн сэтгэлийг гадаад орчны бусад зүйлсэд хандуулан алгасралгүй үнэн зүрхнээсээ уншвал дээр бичсэн ач тус, эрдмүүдийг олохоос бус бодол санаа, сэтгэлээ бусад зүйлсэд алгасруулан хичнээн уншсан ч тарнийг уншсаны буян л хураахаас эдгээр эрдмүүдийг олох нь хэцүү юм.Тийм учир сэтгэлээ алгасруулахгүй унших арганд хичээн суралцъя.  
--------------------------------------------------

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны оройн дээд нь тэнгэр нар бөгөөд түүнийг ом гэж томьёолно. Түүний дараах нь асар нар бөгөөд ма гэж тодорхойлно.Гурав дахь нь ни буюу хүн. Дөрөв дэх нь бад буюу адгуус, тав дах нь мэ буюу бирд, зургаа дах нь хум буюу там юм. Бүгдээрээ нийлээд ом маа ни бад мэ хум гэсэн маанийн зургаан үсэг болно."  Л.Түдэв, "Оройгүй сүм"

No comments: