Нүгнай
сахихын ёс
Монголчууд нүгнай сахихаас их буян байхгүй, түймэр
тавихаас их нүгэл байхгүй гэж ярьдаг.Нүгнай
гэдэг нь чилэн зовох гэсэн утгатай.Нүгнайг лам хуврагууд хүрээ сүм
хийдэд болон гэр орондоо ч сахидаг байсан хурал ном юм.Хурлын гол утга нь нэг
өдөр хоол унд идэлгүй, өлсөж ундаасан
бирдийн зовлонг өөрийн биед авч, зовлонгоос гэтэлгэх их нигүүлсэнгүй сэтгэлийг
үүсгэдэг.
Мөн нэг өдөр үг дуу гаргалгүй,адгуусны зовлонг мэдэрч,
адгуусны зовлонгоос гэтэлгэхих бодь сэтгэлийг үүсгэдэг.
Харин 3 дахь өдөр нь халуун хүйтэн тамын зовлонг өөрийн
биед мэдэрч, тамын амьтдыг тамаас гэтэлгэж, их нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэдэг.Ингэж хурал хурснаар 3 муу заяаны амьтдыг зовлонгоос гэтэлгэх төдийгүй тэнгэр,
асури, хүнийг зовлонгоос гэтэлгэж Жанрайсэг бурханы үүднээс үйлддэг хурлын зан
үйл, уншлага юм.
Нүгнайг нэг удаа үйлдэх буюу түүнд даган баяссаны буянаар
4 түмэн хилэнц ариусаж, тэнгэр хүмүүний дээдийг олно.
Мөн дараа төрөлдөө там, бирд, адгуусанд үл төрж, зүс
царай сайтай, яруу дуу хоолойтой, ухаан саруул нэгэн болно гэж айлджээ.
Тэгчин сожон авах
сахих ёс
Монголчууд эрт дээр үеэс өөрийн багшаасаа өглөөний үүрийн гэгээ тусахаас
эхлэн нэг өдөр сахих сахилыг лам, хар, сүсэгтэн хэн боловч авч сахиж болдог.
Амь таслахыг тэвчиснээр төрөл тутамдаа урт настай, өвчин зовлонгүй, сүр
жавхлантай болдог.
Хулгайг тэвчиснээр эд хогшил баялаг, эд хогшил нь бусдад булаагдахгүй
болно.
Бусармаг явдлыг тэвчиснээр төрөл тутамдаа царай зүс сайтай, эрхтэн бүтэн
болно.
Худал үгийг тэвчиснээр бусдад үл хууртах бөгөөд шударга үнэн үгтэй болно.
Архийг тэвчиснээр төрөл тутамдаа дурьдах санах ой ухаан сайтай мэдрэхүй
хийгээд оюун ухаан сайтай болно.
Өндөр суудлыг тэвчиснээр төрөл тутамдаа бусдад магтагдан хүндлэгдэж, гэр
орон сайтай, унаа уналага элбэг болно.
Цаг бусын идээг тэвчиснээр төрөл тутамдаа идээ унд элбэг дэлбэгтэй өлсөж
цангахгүй газар төрнө.
Үнэртэн чимэг зүүлтийг тэвчиснээр төрөл тутамдаа бие нь анхилуун үнэртэй,
өнгө зүс, хэлбэр сайтай, нэр хүндтэй болно.
Дуу бүжиг, наргиан цэнгээн тэвчиснээр бие хийгээд сэтгэл номхон зөөлөн, үг
яриа шударга өгүүлдэг болно.
Сожонг сар бүрийн билгийн тооны 15, 30 – ны өдрүүдэд авдаг.
No comments:
Post a Comment