Wednesday, February 27, 2013

...

 
Түр оруулчихлаа./Багшаас алдаа оноо байгаа эсэх талаар нь асууж байгаад засварлаж магадгүй/

 1. Итгэл одуулах
Лама ла жавсү чи о
Санжай ла жавсү чи о
Чой ла жавсү чи о
Бурханы шашинтан хүний өглөө болгон заавал уншиж байх ёстой мөргөлийн уншлага.


2. Санжай чой дан чог нам ла
Жанчүв бардү дагни жавсү чи
Даг ги жин сог жива дэдаг гий

До ла панчир санжай дүвбар шог
хэмээх урилгыг уншиж, бодь сэтгэл үүсгэн дараа нь бурханы элдэв ном гүрэм, тарнийг уншваас хийсэн буяны хүч, адис жанлавих байдаг болой.

3. Шарын шашны эзэн Богд Зонхова ламын зүрхэн тарни.

Ум Аа Гүрү Базардара Сумадигири Сидди Хум Хум.

4. Мигзэм
Мигмэд зэви дэрчэн Жанрайсиг
Димэд чэнбо ванбу Жанби ян
Дүдбүн малуй жомзад Санви даг
Ганжан хайвий зүгжан Зонхова
Лувсандагбий шавла солвандэв
Богд Зонхова ламд өргөж буй залбирал бөгөөд чин сүсгээр уншиж бясалгавал үүгээр засагдахгүй элдэв харшлал нэгээхэн ч үгүй болой.

5. Бурхан багшийн зүрхэн тарни.
Ум Мүни Мүни Маха Мүни Шагжамүниеэ Суу Хаа

6. Лусын хааны урилга.
Дадъяата Дата Гадо Вагавана Нагаранза Шура Адистана Адистидэ Суу Хаа
хэмээх нь лус савдгийн хорлолоос хамгаална.

7. Жанрайсигийн зүрхэн тарни.

Ум Ма Ни Бад Мэ Хум.
Маани уншисаны ач тусыг үгээр илэрхийлэхийн арга үгүй. Маанийг олон тоогоор уриваас энэ болон хойт насандаа та сэтгэл санаа амар тайван, хүн амьтны элдэв хорлол хөнөөлөөс ангид амар тайван жаргах болно.

8. Очирвааний зүрхэн тарни.
Ум Базарвани Хум Пад.
Гэнэтийн гай барцад тэнгэрийн дуу цахилгаан, үер ус, галын аюулаас хамгаална.

9. Ногоон Дара-Эхийн зүрхэн тарни. (Тара Эх)
Ум Дарэ Дүддарэ Дүрэ Суу Хаа.
Ажил үйлс түргэн бүтээх, өвчин зовлонгоос ангид байх, түргэн эдгэрэхэд нэн сайн.

10. Цэндийн зүрхэн тарни.
Ум Авара Ни Заван Дэси Суухай. Оюун ухаан сэргээх, од хийморийг бадраахад уншина.

11. Осоржамаа.
Ум Марзэ Мам Суу Хаа.
Эд малын гарзгүй энх тунх, амар амгаланд уншина.

12. Эд баялгийн охин тэнгэр Норжинлхамын зүрхэн тарни.
Яа Виви Вудда Гамарагима Сама Вади Сарва Висиди Гүрүнирэ Гару.
Та эд баялгийг хүсвээс тарни үүнийг уншаарай.

13. Үр хүүхэд хайрлагч Бүжинлхамын зүрхэн тарни.
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Нагмо Машани Завала Лхамо Яа Дүр Дий Ягрүма За За.
Үр хүүхэд хүсэх, хүүхэд эрүүл саруул өсөн бойжиход энэ залбиралыг уншваас нэн сайн.

14. Ум Агани Нигани Ажила Мандила Мэеэ Суу Хаа.
Жил, өдөр, цаг, сарны муу нөлөөлөөс бүрэн хамгаалах тул та аян замд гарахдаа заавал уншиж байгаарай.

15. Гомбо бурханы зүрхэн тарни.
Ум Базар Махагала Чим Чидраа Бигана Бинаяага Хум Хум Пад Пад Суу Хаа.
Энэхүү залбиралын хүчээр өвин, үгээгүй ядуу, хэрүүл тэмцэл амирлаад ном буян өлзий хутаг дэлгэрэх болно.

16. Эр хүний хийморь сүлдийг тэтгэгч, хамт төрсөн заяан тэнгэр Говийн Лха-н зүрхэн тарни.
Ум Банза Диваа Саваари Баари Хум Пад.
Энэхүү тарнийг уншваас хамт төрсөн заяаны таван тэнгэр тантай хамт байж элдэв муу нөлөөллөөс ангид байлгах нь гарцаагүй.

17. Ширнэн сударын тарни.
Дадаята Ум Гадэ Гадэ Бара Гадэ Бара Сам Гадэ Боди Суу Хаа.
Энэ тарнийг уриваас элдэв гай барцад арилж, санасан хэрэг сэтгэлчилэн бүтмой.

18. Манзушир бурханы зүрхэн тарни.
Ум Аравази Ди.
Хаана оршсон тэр газар оронд өвчин зовлон , хэрүүл тэмцэл амирлаж, оюун ухаан саруулшиж, ном буян дэлгэрнэ.

19. Эдийн сахиус Замбалын зүрхэн тарни.
Ум Бадма Гордо Аръяа Замбала Хридаяа Хум Пад.
Эл тарнийг олонтой уриваас эд агуурс хурын үүл мэт хурмуй.

20. Сандуйн жүд судрын хураангуй.
Дүйба санва лайжунва
Дэшин шэгва гүнжийсан
Доржи нямбо дүйва и
Дэнид жомдан шаддү сол
Ойвуу мэдбай гомбо мэд
Гомбор жава гомбо мин
Дэдэр ойвуу оймэд бай
Гомба мигсүү мэдбаа о
Сандуйн жүд судрын хураангуй нь олон янзаар бичигдсэн байдгаас хамгийн түгээмэлийг нь энд бичлээ. Энэхүү аг тарнийн үндсэн судрыг уншсанаар хэмжээлшгүй их буян хураахын зэрэгцээ аливаа гэнэтийн аваар осол, золгүй явдлаас хамгаалах цор ганц хана байх болно. Дашрамд дурдахад Сандуйн жүд хэмээх номыг анх гарахад ертөнц хоёр нартай боллоо хэмээн мэргэдийн магнай тэнийж байсан гэлцдэг. Тэгэхлээр энэ судар ч бас таныг наран мэт ивээж байх нь дамжиггүй. Монгол түмний дунд Шашингүй газар хүн болж төрсөнөөс Сандуйн жүдтэй айлийн нохой нь болж төрсөн нь дээр гэж яригддаг. Уг сударыг 84’000 судрын хураангуй гэгддэг билээ. Эртний том хутагт хувилгаад гурван судрыг биедээ заавал авч явдаг байсан нь: До Дүд, Дорж Зодва мөн дараагийнх нь Сандуйн Жүд билээ. До Дүд-н хураангуйг Ширнэн Судар хэмээн 17-т бичсэн байгаа.

21. Доржнамжом бурханы зүрхэн тарни.
Нам Шазанада Базар Гордаяа Хүлү Хүлү Диста Диста Банда Банда Хана Хана Амрида Хум Пад.
Энэ тарнийг урин уншвал үйлдсэн нүгэл хилэнц амирлаж энэ болон хойт насанд амгалан жаргах болно.

22. Дүйнхор бурханы зүрхэн тарни.
Ума Хум Хо Хагмчү Мала Вара Яам Хум Пад.
Дүйнхор бурханы зүрхэн тарнийг урин амны уншлагад авбаас одот ертөнцөөс үзүүлэх сөрөг нөлөөллөөс бүрэн хамгаалж Шамбалын ариун орон саадгүй төрөх болно.

23. Майдар бурханы зүрхэн тарни.
Ум Мохи Мохи Маха Мохи Суу Хаа.
Хэмээхийг уриваас ирээдүйд залрах аврагч Майдар бурхантай түргэн учирч таван цөвүүн цагийн зовлонгоос ангид байх болно.

24. Манал бурханы зүрхэн тарни.
Ум Биханзэ Биханзэ Раза Маха Биханзэ Раза Самуд Гадэ Суу Хаа.
Дээрх тарнийг уншиж байвал өвчин зовлонгоос ангид байж урт насалж удаан жаргах болно.

25. Нархажид бурханы зүржэн тарни.
Ум Ум Ум Сарва Будда Дагиниеэ Базар Вараниеэ Хум Хум Хум Пад Пад Пад Суу Хаа.
Нархажид бурхан нь цөвүүн дэвэрсэн ийм цаг үед амьтны тусыг бүтээхээр ам тангарагтай тул өнөө үеийн бидэнд тус эрдэм цаглашгүй их болно. Энэ тарнийг уншиснаар элдэв гай зэтгэр хорлолоор хэзээ ч чадагдахгүй нь лавтай.

26. Цагаан Өвгөний зүрхэн тарни.
Ум Саго Дома Дүна Ум Дүно Дүно Сиддхи Суу Хаа.
Хэмээх тарнийг лусын хорлол, элдэв өвчинг амирлуулж өнөр олуулаа амгалан жаргахад уншина.

27. Шалши бурханы зүрхэн тарни.

Ум Маха Гала Гала Бм Гала Рагчаа Си Домини Сангали Сэди Диви Хум Пад.
Энэ тарнийг тэрсүүдийг номхотгох, дайсныг дарахад уншина.

28. Алтангэрэл судрын хураангуй.

Пагва Сэр-од дамбий до
Санжай дан жанчүв Сэмбий тамжад ла чанцали ло
Лам Ядам Сэр-од дамба до дэ ван бо жалбо ла чанцал ло
Санжай Шагтүв ба дан
Гүн га во ла гаа зал ва
Шарибү шийрэв жий
Монгол вү зүнпрүл дан
Сэр-од дамба а да ди
До а ванбо жалбо лай
Дэ най жомдан дайжи дэ и цэ да диви да и
Сан аг жи циг ди даг га зал до
Дида дэ. Дадаята: Ними Ними Нимин Дарэ Сү Барна Бра Вха Суу Хаа.
Жигдэн сүм нанбар жэдва лаг на зэ сүм бий чог дир лог тамжид лай даг ла сүрэн шиг сүрэн шиг. Жэй лаг на доржэй мрай жий ди винда суу хаа.
Үүнийг чин сүсгээр уншваас Алтангэрэл судрыг уншсантай тэнцэх болно гэж зарлигалжээ.

29. Жанаг гагдог судрын хураангуй.
Пагба жамбал нагбо ла чанцал ло
Жанаг ми ха анба жод.
Жанаг тамжид ми түн дог
Жанаг го бо жод бар жэд
Жанаг тамжид срог за жод
Жанаг го бо түр дү жүр
Жанаг нин за дар бэр сол
Жанаг жор зүв тамжад дог
Нод жэд Жанаг сод бар сол
Жанаг го бо гор дү сол
Нод бар Жанаг лаг бар зад
Нүр ва нүр дү дүл дү лог
Дон жи лай брайвү ян
Чог сүм даг бар жин жий лов.
Нинжэ сэмжий тал бар лог
Нам шэ чой жи ен сү дон
Жол бий принлай ма лүй дүв
Санжай данба дар ба дан
Даг жаг бонлов хор зай жий
Самба чой шин дүв жүр жиг.

30. Цэвэгмид бурханы зүрхэн тарни.

Ум ама рани зиван ди еэ суха
Уг тарнийг эрүүл энх, сайн сайхны төлөө уншаарай.

31. Оюун ухаан сайжруулах тарни.
Дадаята гаяа зага надэ суха.

32. Ажил үйлс бүтээх тарни.
Ум сарва шинди суха.

33. Хамчин нагва судрын хураангуй.
Жагар гаддү хадамса
Чамдаг хамчү шижава
Дай ан тамжид да ла жү
Жомдаан дайжий онбор дод.

1 comment:

Anonymous said...

Итгэл бол 4 мөртэй.
4 дэх мөр буюу "Гэндүн ла жавсу чио"-г орхигдуулсан бна.