Wednesday, February 27, 2013
Saturday, February 23, 2013
Friday, February 22, 2013
Нүгнай сахихын ёс болон тэжин сожин авах
Нүгнай
сахихын ёс
Монголчууд нүгнай сахихаас их буян байхгүй, түймэр
тавихаас их нүгэл байхгүй гэж ярьдаг.Нүгнай
гэдэг нь чилэн зовох гэсэн утгатай.Нүгнайг лам хуврагууд хүрээ сүм
хийдэд болон гэр орондоо ч сахидаг байсан хурал ном юм.Хурлын гол утга нь нэг
өдөр хоол унд идэлгүй, өлсөж ундаасан
бирдийн зовлонг өөрийн биед авч, зовлонгоос гэтэлгэх их нигүүлсэнгүй сэтгэлийг
үүсгэдэг.
Мөн нэг өдөр үг дуу гаргалгүй,адгуусны зовлонг мэдэрч,
адгуусны зовлонгоос гэтэлгэхих бодь сэтгэлийг үүсгэдэг.
Friday, February 15, 2013
Диян
Диян бясалгалын тухай товчхон.Диян хэмээх үг нь Монгол хэлнээ Нямба хийх Диян-д суух гэх бөгөөд Санкрит хэлнээ चणक chanakah Балба хэлнээ चना chana,Төвд хэлнээ хөрвүүлбээс tsa na хэмээх сунжирсан үгийн дуудлагаар дууддаг байна.Диян нь аглаг сэлүүнд сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох Бурханы шашны нэгэн гол аргын нэг юм.Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол диян нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билиг оюун аж.Утгыг онож танихуй нь нэн бэрхтэй орчлонгийн тоосон дунд хүмүүс хоорондын нарийн төвөгтэй харьцаанд түүртэхгүй амьдарна гэдэг нэн амаргүй.
Thursday, February 14, 2013
Маанийн 6 үсгийн утга
Ум ма Ни Бад Мэ Хум хэмээх энэхүү 6 үсэг нь бүх бурхадын нинжин сэтгэлийн илэрхийлэл хутагт Жанрайсиг бурханы тарни юм.Номын
шим болсон эдгээр 6 үсэг нь 84 мянган номын цогцсын охь шимийг
хураасан, язгуурын 5 бурхад, нууц тарнийн дандар бүхний охь шим, эрдэм
бүхний үүсэл, шид бүтээлийн үндэс суурь юм.
лама ла жавсу чио мо / багшдаа мөргөе/
санжай ла жавсу чио мо/ бурхандаа мөргөе/
чойла жавсу чио мо /номдоо мөргөе/
мөргөе гэдэг үгийн утга нь өөрийн оюун ухааныг багшийн оюун ухаанд мөргүүлэх, бурханы оюун ухаанд мөргүүлэх, номын оюун ухаанд мөргүүлэх юм.
санжай чойдон цогжи чогнамла
жанчив барду дагни жавсу чи
дагги жинсог жэви цогнамжи
дола панчир санжай дүвар шог
яагаад ингэж түвдээр бичдэг гэхээр жанлав ерөөл нь хүчтэй байдаг болохоор нүдэнд үзэгдсэн үзэгдээгүй 60 гаран хэлтэн бүгд ойлгодог учираас.
Wednesday, February 6, 2013
Манзушир зүрхэн тарни
/Өчигдөр Отгоо эгчээр хальт дайрч юм хэлж өгөнгөө багшаас ном хэрхэн яаж хурдан ойлгодог болох вэ гэж асуусан чинь Манзушир бурханы зүрхэн тарни "Ум ара база нади"-г сайн тоолж,сунаж мөргөж бай гэв.Анх багш дээр ирэхдээ Бурхан шүтэж,маань тоолно гэж огт бодож байгаагүй зөвхөн сэтгэлийг таних гэж ирсэн хэдий ч энэ бүхэн оюун ухаан хийгээд,сэтгэлийг илүү хурдан бас хялбараар таних тэр арга замыг нээж чадах л юм бол уншья,шүтэе гэж боддог болчихоод байгаа :) /
Санскритаар Манзушир бурханыг зөөлөн эгшигт гэж орчуулж болох бөгөөд санскрит бүтэн нэр нь Манзушри кумара бухута.
Буддизмийн анхдагч
эх сурвалж – Пали судруудад, Манзуширийн нэрийг огт дурьдаагүй байдаг боловч Их
хөлгөний уламжлалд, гэгээрсэн мэргэн ухааны биелэл болох Ядам бурханд
тооцогддог юм.
Манзуширийн тухай
Пражная прамита сутрад анхлан дурьдсан байх бөгөөд Мэргэн билэг ухаан буюу пражнягийн
биелэл хэмээн тэр үеэс үзэх болжээ.
Tuesday, February 5, 2013
Friday, February 1, 2013
Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж, бурханд цөөн залбирах юм. Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ. Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, их үрж, бага бүтээж,худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.
Subscribe to:
Posts (Atom)